"Их Наран" төсөлд гүйцэтгэсэн асфальтан талбайн ажил
MONGOLIAN LONG WAY LLC
Манай компани нь худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх, катерингийн үйлчилгээ, барилгын засварын чиглэлээр 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уг хугацаандаа авто зам, гүүрийн барилгын салбарт ажиллах хүч нийлүүлэн туршлагажиж 2023 оноос эхлэн өөрсдөө бие даан авто замын салбарт хөл нийлүүлэн алхахаар шийдвэрлэн цаашид улсын хөгжил авто замын салбарт хувь нэмрээ оруулсан татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тэргүүлэгч аливаа улс орны хөгжлийг шинэ шатанд хүргэдэг дэд бүтэц, инженерингийн салбарт тогтсон байгууллагын соёлтой, төлөвшсөн боловсон хүчинтэй, түүчээлэх өрсөлдөх чадвартай Групп болон ажиллахаар зорьж байна.
Алсын хараа
Монгол улсын хэмжээнд хүртээмжит аюулгүйн стандартыг тогтоосон компани болно
Эрхэм зорилго
Үнэт зүйл
Бидний одоогоор үзүүлж буй үйлчилгээний чиглэл
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Тусгаар тогтнолын ард талын "City center", 13 давхар 1301 тоот
Утас: 8861-8888
Емайл: [email protected]
FB: MLW LLC
"Их Наран" төсөлд гүйцэтгэсэн асфальтан талбайн ажил
Unimed International Hospital | Юнимед нэгдсэн эмнэлэгт хийгдсэн асфальтан талбайн ажил
2024 онд "Бэлх" үйлдвэрийн хашаанд хийгдсэн бетонон талбайн ажил
Evergreen Apartment-д 2024 онд хийгдсэн бетонон талбайн ажил
2025 оны 12-р сарын 14

Асфальтан зам тавих технологи
Зам тавих ажиллагаа газрын тэмдэглэгээ, хагалгаанаас эхэлдэг. Яг хаана асфальт байх, хаана явган хүний зам болон замын хашлага байх нь тодорхой тооцоологдсоны дараа л зам тавих ажил эхэлнэ. Мөн борооны усыг хаана цуглуулж хэрхэн урсгахыг энэ үе шатанд заавал шийдэх ёстой. Түүнчлэн асфальт бетон гадаргууны хольц ямар байхыг тодорхойлно.
Замыг ямар нөхцөлд ашиглахаас шалтгаалж хайрган суурины зузаан болон асфальтан гадаргууны тоог тохируулдаг.
Хэрэв асфальтыг явган хүний зам, авто зогсоол, эсвэл орон сууцны ойролцоо ерөнхийдөө ачаалал багатай зам дээр хийх бол 10-15 см-ийн суурь хангалттай. Мөн 4-5 см-ийн зузаантай нэг давхар асфальтан гадаргуу байсан ч болно. Харин авто тээврийн хэрэгслийн байнгын хөдөлгөөн, мөн хүнд даацын ачааны машин зорчихоор төлөвлөгдөж байгаа бол 25-30 см-ийн хайрган суурь дэвсэж, түүний дээрээс 2-3 давхар асфальт гадаргуу хийдэг.
Асфальтан зам тавих технологид замын суурийг дэвсэх үед борооны болон үерийн усыг урсгах ховилыг тооцоолох шаардлагатай. Хэрэв бродюр буюу замын хашлага суурилуулах бол түүнийг асфальт тавихаас өмнө суурилуулдаг. Мөн өөр төрлийн бэлтгэл ажлуудыг ч хийх ёстой, тэр дунд траншейны нүх, таглааг засварлах, өндөрлөх, дулааны бэлэн шугамын засвар, эсвэл шинээр угсрах гэх мэт ажлууд дурдагдана. Замын гадаргууг аль болох найдвартай, чанартай байлгахын тулд дээрээс нь гурав дахь давхаргыг дэвсэж болдог. Давхаргуудын хоорондох авцалдаа бол олон давхаргатай зам тавихад хамгийн чухал асуудал юм. Тэд зүгээр ч нэг наалдчихгүй. Нэг дээр дараагийн давхаргыг дэвсэхийн өмнө заавал битум түрхэж өгдөг.
Давхар болгоны асфальтын нягтрал өөр байж болно. Хамгийн доод давхарга дээр илүү том ширхэгтэй хайрга бүхий асфальт, харин хамгийн дээд давхаргад аль болох нарийн ширхэгтэй байвал үрэлт болон элэгдэлтээс хамгаалдаг байна.
2025 оны 12-р сарын 14

Асфальтан замын ашиглалтын хугацааг уртасгах аргууд
![]()
1. Зөв хийц, чанартай барилгын материал ашиглах
Суурь болон доод давхаргыг бат бөх бэлтгэх.
Чанартай дүүргэгч ашиглах.
2. Ус зайлуулах системийг зөв шийдэх
Замын доорх болон хажуугийн ус зайлуулах суваг, шугамыг сайн хийх. Учир нь ус тогтох нь асфальт эвдрэх хамгийн том шалтгаан болдог.
3. Тогтмол үзлэг, арчилгаа хийх
Хагарал, нүхийг жижиг үед нь цаг алдалгүй нөхөн дүүргэж, томрохоос урьдчилан сэргийлэх.
4. Замын ачааллыг зөв тооцоолох
Хэт хүнд даацын машин байнга явах замыг тусгай хийцээр хийх шаардлагатай.
5. Өвлийн улиралд арчилгаа хийх
Цас, мөсийг цаг тухайд нь цэвэрлэх.
Хэт их давс хэрэглэхээс зайлсхийх.
2025 оны 12-р сарын 14

Бетон зуурмагийн температур
Бетон зуурмагийн температур нь бетоны чанар, бат бэх, бэхжих хугацаа, удаан эдэлгээ зэрэг олон үзүүлэлтэд шууд нөлөөлдөг чухал үзүүлэлт. Бетон зуурмагийн температур гэдэг нь цемент, ус, дүүргэгч, нэмэлт бодис зэргийг холих үеийн болон цутгах үед бетон зуурмаг хэмжигдэх буй дулааны хэмжээ юм.
-Зуурмаг бэлтгэх үеийн температур
-Цутгалтын үеийн температур
-Бэхжилтийн температур
Дээрх бетоны температурыг хэт халуун улирал болон хүйтэн цаг агаарын үед тогтмол хянаж байх шаардлагатай.
Бетоны температурыг шалгах арга:
- Температур хэмжигч (термометр, термокабел): Холцлын гол хэсэгт 10 см гүн суулгана. Зуурмаг холилсны дараа даруй хэмжинэ.
- Бетоны температурыг бичигч төхөөрөмж (data logger): Цутгалтын дараах бэхжилт, дотоод температурын өсөлтийг хянахад хэрэглэгдэнэ.
Орчны температурыг ангилал ба хэрэглээ:
- Хүйтэн (–5°C ~ +5°C) – Бетон зуурмагийн температурыг >10°C-аас дээш талбайд хүлээлгэж өгнө. Энэ үед бетон зуурмагт түргэн бэхжүүлэгч мөн халаагч ашиглана. Мөн бетоны бэхжих орчны температурыг тогтмол 15°C-аас дээш барих шаардлагатай.
- Энгийн (+5°C ~ +25°C) – Барилга, дэд бүтцийн ажил гүйцэтгэх энгийн ажил
- Халуун (>30°C) – Бетоны температурыг бууруулах арга хэмжээ авах. /Шүүлтүүрийн үнс, мөс ашиглан бетоны температурыг бууруулах, дүүргэгч материалыг хөлдөөх/ зэрэг үүнээс аль болох бетоны цутгалтын үеийн ажил хийгүй байх.
Бетоны температурын нөлөө:
- Бага температур (<5°C) – Бэхжилт удааширч, бетоны эхэн үеийн бат бэх шаардлагад нийцэхгүйгээс үламас тэсвэрлэн бат бэхэд хүрэхгүй. Хүйтэн тэсвэрлэл мууджиж удаан эдэлгээт чанар муудна.
- Дунд температур (10~20°C) – Энэ нь бетон зуурмагийн бэхжилт авах таатай температур бөгөөд стандарт нөхцөл. Бетон бэхжихэд хангалттай өсөлт хэвийн явагдсанаар бетоны бат бэх, удаан эдэлгээ нэмэгддэг.
- Өндөр температур (>25°C) – Бетон зуурмаг орсон усны тодорхой хэсэг нь цементтэй урвалд орж (гидратаци) явагдаж байхаас үлдсэн нь түргэн ууршиж улмаар гадаргууг хагарч гардаг. Хэт хурдац урвал нь бетоны дотоод бүтцийн нягт суулт үүсгэж улмаар бүс хэсгээр гүнйй болоод гадаргуун дээр ан цав үүсгэж бетоны бат бэх, удаан эдэлгээг чанарын эдрээр дордуулна.
Чанарын шалгалт:
ASTM C1064/C1064M – Шинэ бэлтгэсэн бетон зуурмагийн температурыг хэмжих стандарт арга.