2025-12-14

МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР #2 - Дүүргэгч материал

Дүүргэгч материалыг том ширхэгтэй (Хайрга, дайргыг фракцаар нь 5-10мм,10-20мм, 20-40мм гэж ангилдаг) болон жижиг ширхэгтэй (Элс MNS 0.14-5мм, ASTM C33 эсвэл AASHTO M80 стандартыг 0.075-4.75мм ширхэглэлтэй материал буюу элс) гэж 2 ангилна. Хайрга гэдэг нь ямар нэгэн физик механик хүчний үйлчлэлд ороогүй мөлгөр гадаргуутай чулууг (ихэвчлэн голын чулуу) хэлнэ. Хайргыг ямар нэгэн байдлаар физик, механик хүчний үйлчлэлд оруулж (70% хүртэлх гадаргуугийн эвдрэлд оруулж) фракцаар нь ялган авч, бутлаад хайргыг олборлодог.

Дайрга гэдэг нь уулын чулууг олборлоод зуун хувь бутлан гарган авсан чулууг хэлнэ. Элсэн дахь тоос, шавар, шорооны агууламж 3 хувиас ихгүй, элсэнд агуулагдах хайрганы хэмжээ 5 хувиас ихгүй гэсэн гол шалгуур тавигддаг. Ширхгийн нарийн бүдүүн байдлаас хамаараад ширхгийн модуль гэсэн утга гардаг. Энэ нь 2.2-3.25 мм-ийн хооронд байвал тохиромжтой гэж үздэг.