
Цемент (Барьцалдуулагч материалууд)
Байгалийн шохойн чулууг буталж нунтаглаад тодорхой найрлага бүхий шавартай устай хольж бэлтгээд +1450 цельсэд шатааж гаргаж авсан чулуунцар (клинкер) - ийг хөргөөд гөлтгөнө чулуутай(CaSO4*2H2O) хольж тээрэмдэж гарган авсан усанд, агаарт бэхжих чадвар бүхий холбогч материалыг Портланд цемент гэнэ. Портланд цементийн бүрэлдэхүүнд цемент, шохойн чулуу, шавар зэрэг орно. “MNS:ЕN 206” стандартын дагуу 5 төрлийн цемент байдаг.
● CEM I (PC) – Портланд цемент
● CEM II (OPC) – Холимог цемент (Ихэвчлэн Портланд цементээс бүрэлдсэн)
● CEM III (PSC) – Галт уулын шаарган цемент
● CEM IV (PPC) – Поззолан
● CEM V (СPC) – Холимог цемент
Цементийн марк гэдэг нь бат бэхийн үзүүлэлтийг стандартчилж, нормчилсон утгыг хэлж байгаа бөгөөд цементийн идэвх гэж бат бэхийн бодит утгыг хэлнэ. Цементийг 3 сар хадгалахад идэвх нь 20% буурдаг буюу жилийн хугацаанд хадгалахад 40-60% буурах боломжтой. Цементийг тээвэрлэх болон хадгалах үед агаар, ус чийгний үйлчлэлд оруулж болохгүй.