2025-12-14

МЭДЛЭГТ ДУСАЛ НЭМЭР #5 - Ус

Ус (Барьцалдуулагч материалууд)

Ус нь идэвхтэй түүхий эд бөгөөд цементтэй урвалд ордог гол түүхий эд юм. Усны чанар нь ямар түвшинд эрдэсэжсэнээс шалтгаалдаг. Ус нь янз бүрийн эрдэс давстай, органик болон механик хольцтой байдаг ба энэ нь усны оршин тогтнож буй орон нутгаас шалтгаална. Ус хэдий олон эрдсийг дамжин урсана төдий чинээ эрдэс давсыг өөртөө уусгадаг. Усанд агуулагдах олон төрлийн нэгдлүүд нь бетон зуурмаг, барилгын техникийн шинж чанарт нөлөөлж бэхжилтийг өөрчлөх, бэхжилтийг зогсоох, удаашруулах, хүйтэн тэсвэрлэлтийг бууруулах, цементэн чулуунд хагарал үүсэх, гадаргууд хужир ургах гэх мэт муу нөлөөллийг бий болгодог. Үүнээс болоод бетоны физик механик шинж чанар алдагддаг. Иймд бетоны үйлдвэрлэлд доорх шинж чанарыг агуулсан усыг ашиглах шаардлагатай.

Бетон зуурмаг бэлтгэхэд устөрөгчийн үзүүлэлт: PH<4.0
● Унданд хэрэглэх цэвэр ус байх.
● Усанд сульфатын агууламж =0.27%
● Усанд байх бүх давсны хэмжээ 5000мл/л-с ихгүй байх.
● Хэрэглэж байгаа усыг ямар нэгэн байдлаар тохиромжгүй гэж үзвэл цэвэр ус хэрэглэн тус тусад нь сорьц хийж шалгах хэрэгтэй.
● Бетоныг услах, норгож арчлахад тухайн бетоныг үйлдвэрлэхэд ашигласан усыг хэрэглэх нь тохиромжтой.